Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

МОНГОЛЫН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир нар Монголын ноос ноолуурын холбоотой хамтын ажиллагааны талаар санал солилцон, холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд ноос ноолуурын салбарт эрх тэгш, бүтээмжтэй зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүний нөөцийг бэлтгэх, ажилтан, ажил олгогчид ээлтэй хууль эрх зүй, бодлогын орчныг төлөвшүүлэх, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бүтээмжтэй уялдсан тарифт цалин хөлсний боловсронгуй тогтолцоог бий болгох, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо.