ИТАЛИЙН FALCONERI КОМПАНИЙН ЗАХИРАЛ МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНД ЗОЧИЛЛОО.
Дээд зэрэглэлийн ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Италийн Falconeri компанийн гүйцэтгэх захирал Тарцисио Руфоли, менежер Жоржио Берна нар Монголын ноос ноолуурын холбоонд зочилж холбооны дэргэдэх Италийн хөрөнгө оруулалттай Текстилийн технологийн төв, Баталгаажуулалтын албаны үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.
Тус компани нь Ханбогд кашмир ХХК-тай хамтарсан хөрөнгө оруулалттай анхан шатны самнах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа юм.