Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН НООЛУУРЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 оны 1-р сарын 5-ны өдөр Монголын ноос ноолуурын салбарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийж “Ноос ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоол, “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт” Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 380 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаар ярилцлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Засгийн газрын референт Д. Болд, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, тус газрын ахлах мэргэжилтэн В.Болормаа, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л. Эрхэмбаяр, Говь, Кашмир Холдинг, Ханбогд Кашмир, Эрдэнэт Кашмир, Баялаг-Өлзий, Сноу Филдс, Хатант Интернэйшнл, Лидер Кашмир, Өгөөж Шим, Нанс Кашмир, Уужин, Эм Эм Жи Капитал, Үлэмж кашмир, Чойр Хайрхан компанийн удирдлагууд оролцов.
Уулзалтыг нээж МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг үг хэлж, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун салбарын товч танилцуулгыг хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ төрөөс боловсруулах үйлдвэр, тэр дундаа экспортын гол бүтээгдэхүүн болох ноолуурын салбарыг хөгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийлээд, эдгээр тогтоол, шийдвэрийн хүрээнд уул уурхайн бус экспортыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцүүлж Засгийн газарт оруулах талаар онцлов.