Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ЯПОНЫ ШИМА СЕЙКИ КОМПАНИЙГ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ЭЭР ШАГНАВ

Монголын ноолуурын салбарын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг тогтвортой ажлын байраар хангах, ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, өндөр техник технологийг Монголд нутагшуулах, салбарын ажиллагсдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд үзүүлсэн хувь нэмрийг үнэлж 60 жилийн ойг нь тохиолдуулан Японы Шима Сейки компанийг ХХААХҮЯ-ны “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр шагнасныг Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг тус компанийн Ерөнхий захирал Шима Мицүхирод баяр хүргэж гардуулан өглөө.
Монгол Улсын сүлжих машины 70 хувь Шима сүлжих машин байгаа бөгөөд шууд болон шууд бусаар 4800 ажлын байр бий болгоод байна. Монголын ноос ноолуурын салбарт мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч Монгол Солонгосын коллежид Шима сүлжих машин баригч операторийн ангийг 2010 онд нээсэн бол, ШУТИС-д 567 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Шима сүлжих машины дизайнер программистын бакалаврын ангийг нээжээ. Дээрх 2 сургуулиас жилдээ 30-40 мэргэжилтэн төгсөж Монголын ноос ноолуурын салбарт шинэ залуу боловсон хүчин бэлтгэгдэж байгаа юм.
Японы Шима Сэйки компанийн урилгаар Кашмир Холдинг, Сноу Филдс, Ханбогд Кашмир, Баялаг-Өлзий, Нэгүн Кашмир, Гоёл Кашмир, Уужин Кашмир, Жинст Мөрөн, Мөнхбумууд, Сайн түмэн Кашмир, Ноён Кашмир, Нүнжиг Кашмир, Бэби кашмир, Мөнгөн Пирамид, Хатан Сүлжээ компаниудын төлөөлөгчид оролцлоо. Шима Сейки компани нь техник технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшил бүхий XR Whole Garment сүлжих машиныг танилцууллаа.