ХҮНИЙ ЭРХИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭГ НООС НООЛУУРЫН САЛБАРТ ХИЙСЭН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАВ
Европын холбооны санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Бизнес ба хүний эрх” төслийн хаалтын арга хэмжээ 2022 оны 12-р сарын 5-нд болж, НҮБХХ, МҮХАҮТ, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, ноос ноолуур, хүнс, уул уурхайн салбарын компаниудын төлөөлөл оролцов.
Тус арга хэмжээнд Монголын ноос ноолуурын холбооны менежер Ц.Туяа панелистаар оролцож ноолуурын салбараас анх удаа СноуФилдс ХХК-тай хамтран бизнес ба хүний эрхийн зарчмуудыг бизнесийн байгууллагад хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажлууд, туршлагаасаа хуваалцаж, Сноу Филдс ХХК-ийн менежер Д.Нарантуяа хүний эрхийн магадлан шинжилгээний хүрээнд компанид гарсан үр дүнгийн талаар илтгэл тавилаа.
“Бизнес ба хүний эрх” төслөөс Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Эрдэс баялаг-эмэгтэйчүүдийн холбоо зэрэг мэргэжлийн холбоодтой хамтран “Сноуфилдс” ХХК, “Трасттрейд” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК компаниудын үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийхэд нь мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилласан юм.