Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НООЛУУРЫН САЛБАР ИТАЛИ УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ.

УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Лаура Боттатай уулзаж ноолуурын салбарт хэрэгжиж байгаа хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтаар 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Засгийн Газрын тогтоолыг Элчин сайдад танилцуулаад цаашид Итали улстай хамтран ээрэх үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөл, SACE /Италийн экспорт кредит агентлаг/-тай өндөр хэмжээний уулзалт хийх, ирэх онд Милан хотноо нээгдэх дөрвөн жил тутамд зохиогддог тоног төхөөрөмжийн олимп болох ITMA-2023 үзэсгэлэнд Монголын ноолуурын салбарын төлөөлөл Италийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр өргөн бүрэлдэхүүнтэй оролцох зэрэг асуудлуудыг ярилцлаа.