ХАНБОГД КАШМИР ХХК ДУБАЙН ШОУНААС ТОГТВОРТОЙ БРЭНДИЙН ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ.
“Ханбогд Кашимер” ХХК нь хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн шинэлэг загвар, чанарыг эрхэмлэн дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлж, Монгол ноолуурын гайхамшигт онцгой чанарыг дэлхийд таниулж буй үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг билээ.
Үүний баталгаа болж АНЭУ-ын ДУБАЙ хотноо зохион байгуулагдсан “MIDDLE EAST FASHION WEEK” #MEFW загварын шоунд урилгаар оролцсон бөгөөд энэхүү шоу арга хэмжээний гол агуулга, үнэ цэнийн илэрхийлэл болсон “THE MOST SUSTAINABLE BRAND OF THE YEAR-2022” цомыг гардан авлаа.