ГААЛИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙН АСУУДЛААР САНАЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАВ.
Ноос, ноолуурын салбарт орчин үеийн технологи бүхий өртөг өндөртэй тоног төхөөрөмж ашиглагддаг. Хялгас ялгахаас дээшхи тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэхэд Гаалийн албан татварыг хөнгөлүүлэх зайлшгүй шаардлага үндэсний үйлдвэрүүдэд тулгараад байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай” хуульд санал өгөх, ноос, ноолуурын салбарын тоног төхөөрөмжийн жагсаалтыг боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮЯам, Монголын ноос ноолуурын холбоо, Говь, Кашмир Холдинг, Шима сэйки, Штолл машины Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Ажлын хэсэг нь салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийн нэгдсэн жагсаалт, БТКУС-ын код, салбарын хүчин чадлын эдийн засгийн тооцооллыг технологийн шат дамжлага тус бүрээр боловсруулах юм.