Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ НӨАТ-ЫН АСУУДЛААР САНАЛАА ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.

Монголын ноос ноолуурын холбоо болон Монголын махны холбооны удирдлагууд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн, МННХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4-ийн хэрэгжилтийг хангуулахад мах, ноос, ноолуурын салбарт тулгарч байгаа асуудлуудыг танилцуулсан юм.
Энэ асуудалтай холбогдуулан Монголын ноос ноолуурын холбоо, Монголын махны холбооны хамтарсан ажлын хэсэг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4-ийн заалттай холбоотой Татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, Иргэний тухай хуулийн уялдаа холбоог сайжруулах, татварын давхардлыг арилгах талаар санал боловсруулж УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.