Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

Самнасан ноолуурын техникийн зохицуулалтыг хэлэлцэн баталлаа.

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар самнасан ноолуурын техникийн зохицуулалтыг хэлэлцэн баталлаа.
Уг шийдвэр батлагдсанаар 2023 оны нэгдүгээр сараас ноос, ноолуурын боловсруулалтын түвшнийг үе шаттайгаар нэмэгдүүлэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, хялгас ялгахаас дээш боловсруулалт хийсэн чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохтой холбоотойгоор үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг мөрдүүлэх юм.
Самнасан ноолуурын техникийн зохицуулалтыг боловсруулахад хүчин чармайлт гарган идэвх санаачлагатай ажилласан УИХ-ын гишүүн, МННХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбооны өдөр тутмын ажлын баг хамт олон, Говь, Кашмир холдинг, Натурал текстайл групп, Ханбогд Кашмир,Мөнхбумууд, Сноу Филдс, Өгөөж Шим, Баялаг Өлзий, Лидер Кашмир, А-үйлс, Нанс Кашмир, Сор Кашмир, Говь-Эрдэнэ Кашмир, Монгол нэхмэл, Гоёл Кашмир компаниуддаа талархал илэрхийлье.