ДЭЛХИЙН БАНК МННХ-НЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБЫГ ЧАДАВХИЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ.
2022 оны 09 сарын 29-нөөс 10 сарын 07-ны өдрүүдэд Стандарт, хэмжилзүйн газрын стандартын мэдээлэл, лавлагаа сургалтын төвөөс баталгаажуулалтын шинжээчийн М1, М2 захиалгат сургалтыг зохион байгуулж байна.
Монголын ноос ноолуурын холбооны баталгаажуулалтын алба нь Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр өмнө 12 шинжээчтэй байсан бол 22 шинжээчийг нэмж сургаж байна. Ингэснээрээ мэргэжлийн зөвлөх инженер, инженер, технологич, бараа судлаач гэсэн мэргэжил бүхий 34-н шинжээчийг бэлтгэхээр захиалгат сургалтыг хийж байна.
Баталгаажуулалтын шинжээчид нь MNS ISO/IES 17065:2013 –ийн хүрээнд тохирлын үнэлгээний итгэмжлэл, тавигдах шалгуур шаардлага, бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын үндсэн асуудал, бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемын заавар, журам, стандарт техникийн хууль, эрхзүйн зохицуулалтын дагуу баталгаажуулалт хийхэд мэргэжлийн өндөр ур чадвар, шударга, хараат бус, ил тод, нээлттэй зарчмыг баримтлан ажиллах ур чадварыг эзэмших юм.