МЭДЛЭГТ ТҮШИГЛЭСЭН ДИЗАЙН СУРГАЛТ БОЛЛОО.
Өнөөдөр Үйлдвэрлэл Технологийн Сургуулийн дизайны багш Ц.Батсайхан, Redesigned И.Урангоо нар үйлдвэрүүдийн дизайнеруудын хүсэлтээр “МЭДЛЭГТ ТҮШИГЛЭСЭН ДИЗАЙН” бүхий хичээл нь Good design, Sustainable design, Орчин үеийн дизайны үйл ажиллагааны чиглэл болох нь, Монгол урлахуйн бахархал, Мэдлэг бүтээлч сэтгэлгээний эх ундарга болох нь, Өнгийн онолд суурилсан дизайны шийдэл зэрэг сонирхолтой сэдвүүдээр болж өнгөрлөө.
Орчин үеийн дизайны үйл ажиллагаа нь олон талт хэлбэртэй тул үйлдвэрийн дизайнеруудад онолын суурь мэдлэгийг сэргээх, мэдлэгт суурилсан дизайны боловсруулалтыг байгаль, нийгэм, хүмүүст ээлтэйгээр хийх зэрэг мэдээ, мэдээллийг хүргэв.
Мэдлэгт суурилсан дизайны үйл ажиллагаа нь бүтээлч хандлагыг үүсгэж шинэ төлөвлөлт, шинэ маркетинг, шинэ бүтээгдэхүүнийг бий болгох тухай харилцан ярилцав.