“Emerging Talents Milan” 2022
Милан хотыг дэлхийн загварын ертөнцийн 4 том нийслэлийн нэг гэдгээр хүн бүр мэднэ. Миланы загварын ертөнцийн төв болсон түүх дундад зуунаас эхлэлтэй бөгөөд одоогоор тус хотод 12,000 загварын компани, 800 шоу рүүм болон Armani, Prada, Valentino, Versace зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн 6,000 гаруй дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг байна.
Үндэсний үйлдвэрлэгч Ханбогд Кашмирийн хувьд “Emerging Talents Milan” 2022 шоунд Regina хавар-зуны цуглуулгаа танилцуулахаар анх удаа эх орноо төлөөлөн оролцож байгаа. Regina цуврал нь Монгол хатдын хувцас эдлэлийн баян тансаг загвар, хээ угалз, ховор нандин чимэг зүүлтийг орчин цагийн контемпорари урсгалтай хоршуулан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлыг феминист хэлбэрээр илэрхийлэхээр зорьсон юм. Тус цуглуулга дээр Итали улсын мэргэжлийн дизайнерын багтай хамтарч ажилласан ба ирэх улирлын загварын чиг хандлага төдийгүй одоогийн хэрэглэгчдийн зан төлөв дээр тогтож судалгаа хийсний үндсэн дээр Монголын өв соёлыг минимализм, феминизмийн чиг хандлагатай хоршуулан дээд зэргийн цэвэр Монгол ноолуур болон торгомсог ноолуураар төрөл бүрийн сүлжээс ашиглан дахин давтагдашгүй үнэ цэнийг бүтээж, “Emerging Talents Milan” 2022 шоу арга хэмжээнд амжилттай оролцлоо.
Ханбогд Кашмирийн хувьд тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийг дэмжихийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан Монгол ноолуураар дахин давтагдашгүй загварууд, дахин давтагдашгүй үнэ цэнийг бүтээхээр зорилт тавин ажилладаг билээ.