Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НООС НООЛУУРЫН САЛБАРЫН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2022 оны 9 сарын 19-20-ны өдрүүдэд “Үлдэц материалыг дахин боловсруулах боломж” , “Самналтаас гарсан ашиглагдахгүй богино ноолуурыг ашиглаж бүтээгдэхүүн хийх” онол практик хосолсон сургалтыг МУ-ын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Монгол улсын зөвлөх инженер Г.Ёндонсамбуу, доктор профессор Д.Энхтуяа, Үйлдвэрлэл технологийн сургуулийн багш доктор Д.Батбаяр нар хийлээ.
Энэхүү сургалтаар салбарын үйлдвэрүүдийн технологич инженер, мастер, үйлдвэр хариуцсан удирдах ажилтнууд, мэргэшсэн инженерүүд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 өдөр оролцлоо.
Өнөөдөр дэлхий даяараа хэрэглэгчид байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зорьж, үйлдвэрлэгчид хаягдалгүй үйлдвэрлэл эрхлэх шаардлагатай тулгарч байгаа тул хэрхэн хаягдал, үлдэцийг ашиглан дахин бүтээгдэхүүн болгох талаарх мэдлэг, мэдээллийг олголоо.
Үйлдвэрээс гарч байгаа хаягдлыг хэрхэн оновчтой ашиглаж байгаа бодит жишээнүүдийг биетээр үзүүлж “эрчний үзүүр” задлах туршилтыг холбооны “Текстилийн Технологийн Төв” -ийн машин дээр хийж үзүүлсэн нь ялангуяа сүлжмэлийн жишиг үйлдвэрүүд туршилт, судалгаагаа хийж цаашид төвтэй хамтарч ажиллах боломжийг бий болгосон нь сургалтын чухал үр дүн байлаа.