Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НООС, НООЛУУРЫН САЛБАРЫН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

Европын холбооны санхүүжилттэй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн дэмжлэгтэйгээр “Шинжлэх ухаан, дизайн хосолсон байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх” цуврал сургалт Монголын ноос, ноолуурын холбооны Текстилийн технологийн төвд эхэллээ.
Ноос, ноолуурын салбарын инженер, техникийн ажилтнуудыг чадавхижуулахаар “Үйлдвэрлэлийн дамжлага тус бүрийн үлдэцийг дахин ашиглах ажиллагаа”, “Үлдэц материалыг дахин боловсруулах боломж”, “Холио хийх, холионы өнгө гаргах, “Өнгө бүтцийн онцлогтой ээрмэл үйлдвэрлэх ажиллагаа”, “Шинжлэх ухаан, дизайны хосолмол бүтээгдэхүүн хийх /малгай, ороолт, майк гэх мэт/”, “Мэдлэгт түшиглэсэн дизайн дизайн хөгжүүлэлт ба маркетинг”, “Аудитын сургалт” зэрэг шаталсан сургалтуудыг 17 хоногийн турш зохион байгуулах юм.
Эхний сургалтыг Үйлдвэрлэл Технологийн Сургуулийн багш Д.Батбаяр, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн багш Оюунчулуун, Zero Waste Club-ын багш Заяа нар удирдан явуулж Говь, Кашмир Холдинг, Ханбогд Кашмир, Сор Кашмир, Натурал Текстайл групп, Буян кашмир, Монгол нэхмэл, Говь- Эрдэнэ, Гоёл Кашмир, Өгөөж Шим, Нанс Кашмир, Санширо, Гурван Сор, Нэгүн Кашмир, Блю Скай Кашмир компаниудын инеженер техникийн ажилтнуудад онол, практикийн хосолсон сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.