СНОУ ФИЛДС ХХК НЬ МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШИГЧ БОЛЛОО.
2022 оны 7-р сарын 28-ний өдрийн Баталгаажуулалтын албаны техникийн хорооны хурлаар мэргэжлийн шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн тус компанийн бүтээгдэхүүн нь Монголын Хаан Ширхэгт нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний MNS 6809:2019 стандартын шаардлага хангаж байгааг баталгаажуулан “Монголын Хаан Ширхэгт тохирлын гэрчилгээ”-г олгохоор боллоо.
Баталгаажуулалтын албаны техникийн хороо нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Стандарт хэмжилзүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын ноос ноолуурын холбооны төлөөллөөс бүрддэг юм.
Сноу Филдс ХХК нь 2006 оноос хойш тогтвортой үйлдвэрлэл явуулж байгаа цогцолбор үйлдвэр юм. Тус компани нь нийт үйлдвэрлэлийнхээ 80 хувийг Япон руу экспортолдог бөгөөд ямааны ноолуураас гадна сарлагийн хөөвөр, тэмээний ноосон бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, химийн будаггүй хүний биед хоргүй ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон ээрмэл утсанд OEKO –TEX-100 олон улсын стандартыг эзэмшдэг.
Түүнчлэн салбарын ЖДҮ-үүдийг ээрмэл утсаар хангаж кластераар ажилладаг, малчин иргэдийн амьжиргаагаа дээшлүүлэх, урлаг спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулж хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулж ажилладаг компани юм.
Ноолуурын салбарт анхдагч бизнесийн үйл ажиллагаандаа хүний эрхийн удирдах зарчмуудыг дагаж мөрдөх дадлыг төлөвшүүлэхээр ажиллаж байна.