Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСАД НООЛУУРЫН САЛБАРЫНХАН АЖЛЫН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ.

УИХ-ын гишүүн, Монгол – Италийн Парламентын найрамдлын бүлгийн дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын Ноос, Ноолуурын Холбоо, Тогтвортой Санхүүгийн Холбоо болон Монголын ноос, ноолуурын салбарын тэргүүлэх 10 аж ахуй нэгж, байгууллагын албан ёсны төлөөлөл бүхий бүрэлдэхүүн 2022 оны 7 дугаар сарын 5-аас 8-ны өдрүүдэд Итали улсад айлчлан, БНИУ-ын хууль тогтоох дээд байгууллагын нэг болох Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дэд дарга, эрхэмсэг ноён Этторэ Розато болон бусад төлөөлөгчдөд бараалхан, Италийн ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн ACIMIT холбоо, түүний гишүүн байгууллагууд ба зээлийн батлан даалт, санхүүгийн SACE групп, European Brokers Assicurazioni Srl компани ба Хадгаламж, зээлийн сан хэмээх группын SIMEST зэрэг төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниуд, итали сүлжмэл, нэхмэлийн аж үйлдвэрийн шилдэг брэнд болох Loro Piana SpA групп, Falconeri Srl компанийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт амжилттай зохион байгуулж, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Итали улсын Гадаад Хэрэг, Хамтын Ажиллагааны Яамны харьяа SACE группээс албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн EBA Санхүүгийн компанийн зүгээс Монгол улсын ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх дунд болон урт хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад санхүүжилтийн оновчтой шийдлийг тодорхойлон, хамтран ажиллах зорилгоор Монголын Ноос, Ноолуурын Холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Төлөөлөгчид Итали улсын текстилийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн тэргүүлэх брэнд болох Autefa – Octir болон Bigagli зэрэг компаниудын удирдлагатай албан уулзалт хийсэн ба Монголын ноос, ноолуурын салбарын компани, аж ахуй нэгжүүдэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэхэд хамтран ажиллахаар болсон бөгөөд энэ тохиолдолд SACE, SIMEST, EBA зэрэг Итали улсын санхүүгийн батлан даалтын групп, компаниудын зүгээс 3-5 жилийн хугацаатай нэжгээд худалдан авалт тус бүрт 5 хүртэлх сая евроны үнийн дүн бүхий зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудлыг хэлэлцэн, харилцан тохиролцоонд хүрч чадсан нь айлчлалын хүрээнд хийгдсэн ажлын хамгийн чухал үр дүн бөгөөд хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг шинэ түвшинд гаргах чухал алхам болсныг онцлов.