Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НОРДИКИЙН ОРНУУДЫН ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛ НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын ноос ноолуурын холбооноос Нордикийн орнуудын зах зээлд Монгол ноолууран бүтээгдэхүүнийг таниулах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх зорилгоор Кашмир Холдинг, Сноу Филдс, Өгөөж шим, Лидер Кашмир компаниудын төлөөллийг Швед, Норвегийн худалдааг дэмжих байгууллага, төрийн байгууллага, худалдааны компани, бизнес эрхлэгчидтэй төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалт, арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Финляндын хөгжиж буй орнуудын экспортлогч нарт ханган нийлүүлэгч, зуучлагч, худалдан авагч /match making/ олоход дэмжлэг үзүүлэгч Finnpartnership, Шведийн үндэсний худалдааны дэргэдэх Шведийн зах зээл, импортын дүрэм, журам, шаардлагын талаар мэдээллээр хангах, экспортыг дэмжих нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага Open Trade Gate, Норвегийн бизнес эрхлэгчдийн холбоо болон Норвегийн 130 жилийн түүхтэй Gudbrands Uldvarefabrik текстилийн үйлдвэртэй танилцаж, Монгол ноолуурын онцлог, салбарын танилцуулгыг хийж, Монголын ноолуур, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний дээжийг дэлгэн үзүүлж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. 2020 оны байдлаар Норвеги 6172 шир, Швед 2290 ширхэг ноолууран бүтээгдэхүүн Монголоос экспортолсон нь ижил төстэй уур амьсгалтай Нордикийн орнуудын хувьд хангалтгүй үзүүлэлт.
Энэ оны намар Шведийн үндэсний худалдааны зөвлөлийн дэргэдэх Open Trade Gate байгууллага Монголын ноолуурын салбарынханд тусгайлан сургалт зохион байгуулах, Финляндын Finnpartnership байгууллагын вэб сайтад Монголын компаниудын мэдээллийг дэлгэрэнгүйгээр байршуулж Финляндын зах зээлд таниулах, худалдан авагчидтай холбох, Нордикийн орнуудын зах зээлд Монгол ноолуурыг таниулах, маркетингийн ажлуудыг тасралтгүй хийх, Норвегийн текстилийн холбооныхонд Монголын ноолуурын салбарын хамтран ажиллах саналыг нэгтгэн хүргүүлэхээр тохиролцлоо.
Түүнчлэн цаг агаарын хувьд хүйтэн сэрүүн уур амьсгалтай, худалдан авах чадвар, амьжиргааны түвшин өндөртэй Швед болон Европын холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ таниулан сурталчилах, зах зээлийн онцлог болон хууль эрх зүй, эдийн засгийн орчны мэдээлэлтэй танилцсанаар цаашид зах зээлийн онцлогт нь тохирсон, тогтвортой үйлдвэрлэлийн чанартай, баталгаажсан бүтээгдэхүүн нийлүүлэх, Нордикийн орнуудад ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой боллоо.