Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НҮБ-ИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДТОЙ ХАМТРАН ХҮНИЙ ЭРХИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭЭР БОЛЛОО.

Өнөөдөр уул уурхай, ноос ноолуур, хүнсний салбарын гурван компанид “Хүний эрхийн магадлан шинжилгээ” (Human Rights Due Diligence) хийх үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Бизнес ба Хүний эрх” төслөөс зохион байгууллаа.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Бизнес ба Хүний эрх” төслөөс анх удаа Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Хүнсчдийн Холбоо, Эрдэс Баялаг Эмэгтэйчүүдийн Холбоо зэрэг мэргэжлийн холбоодтой хамтран “Сноу филдс” ХХК, “Траст трейд” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК компаниудад үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийхэд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
Гурван компанийн зүгээс цаашдын үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдлэж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжин ажиллахаа илэрхийлж олон улсын жишгийн дагуу “Хүний эрхийг хүндэтгэн ажиллах тухай бодлогын тунхаглал”-д “Сноу Филдс” ХХК-ийн дэд захирал Э.Нарантуяа, “Траст трейд” ХХК-ний Гүйцэтгэх захирал Р.Сансармаа, “Эрдэнэс Таван толгой” ХК-ны Захиргаа, Удирдлагын газрын дарга Х.Батсайхан нар гарын үсэг зурлаа.
“Сноу Филдс” ХХК-ний дэд захирал Э.Нарантуяа нь Япон болон олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлоход тухайн компани нь үйл ажиллагаандаа хүний эрхийг хэрхэн дээдэлж, хамгаалж, бизнесийн ёс зүйтэй ажиллаж хариуцлага үүрч байгааг нь анхаарч, үнэлдэг болсон талаар онцолж хүний эрхийг бизнесийн үйл ажиллагаандаа тасралтгүй хэрэгжүүлэн сайн дурын үндсэн дээр нэгдэж ажиллахаа мэдэгдлээ.