ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ЗӨРҮҮ 10,65 ХУВИЙГ ТӨРӨӨС ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Ноолуурын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг Монголын ноос ноолуурын холбоо, ХХААХҮЯ -тай хамтран шийдүүлэхээр ажиллаж, 3 хувийн хүүтэй 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай олгохоор Засгийн газраас шийдвэр гаргуулсан боловч Монгол банкнаас бодлогын хүү нэмснээс шалтгаалан хүүгийн зөрүү нэмэгдэж зээлийн асуудал түр саатсан юм.
Хүүгийн зөрүү нэмэгдсэн асуудлыг шийдвэрлэхээр ХХААХҮЯ, МННХ хамтран ажилласны үр дүнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хүүгийн зөрүүний асуудлыг дахин шийдвэрлэж, үйлдвэрлэгчид жилийн 3 хувийн хүүтэй, улсын төсвөөс 10,65 хувийн хүүгийн татаасыг олгохоор боллоо.