БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЛАУРА БОТТА ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Лаура Ботта Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Технологи дамжуулах төвийн үйл ажиллагаатай танилцаж ажил хэргийн уулзалт хийлээ. Тус төвийн тоног төхөөрөмжийг Итали Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлсэн юм.
Уулзалтад ХХААХҮЯамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, ЖДҮГ-ын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Монголын ноос ноолуурын холбооны удирдлагууд болон Кашмир Холдинг, Ханбогд Кашмир компанийн төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар Монголын текстилийн салбарт цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар харилцан санал солилцов. Тухайлбал, мэргэшсэн техник технологийн ажилчдын туршлага солилцох, урт болон богино хугацааны сургалт зохион байгуулах, Италиас техник туслалцааны зөвлөх үйлчилгээг үзүүлэх, түүнчлэн Итали, Монголын төрийнбайгууллагууд болон мэргэжлийн холбоодын оролцоотой буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсоныг онцоллоо.