Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НООС НООЛУУРЫН САЛБАРТ БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

НҮБХХ-өөс “Бизнес ба Хүний эрх: Хамгаалах, хүндлэх, сэргээх механизмаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” хөтөлбөрийг Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсыг оролцуулан Азийн 7 улсад хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд бизнесийн байгууллагуудад
• Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудын талаар мэдлэг ойлголт өгөх
• Бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа хүний эрхэд нөлөөлөх байдлын магадлан шинжилгээ хийх чадвартай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой бичил төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын Ноос Ноолуурын Холбоо хамтран хэрэгжүүлэх гэж байна.
Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+-ийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй 7200 бараа бүтээгдэхүүнд олгодог гаалийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах бизнесийн байгууллагуудад хүний эрх, хөдөлмөрийн эрх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээгүй байх шаардлагыг тавьдаг болсон. Дэлхий дахинд худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогод шинээр нэвтэрч буй эдгээр зарчмуудын талаар бизнесийн байгууллагууд мэдлэг ойлголттой байж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх бодит шаардлага үүсч байна.
Иймд тус бичил төслийн хүрээнд бизнесээ өргөжүүлэн тэлэх, бизнесийн салбарт хүний эрхийг хүндэтгэн ажиллаж манлайлах хүсэл сонирхолтой нэг байгууллагыг сонгон шалгаруулж, хүний эрхийн чиглэлээр чадавхжуулах юм.
Бичил төсөлд оролцож хамтран ажилласнаар
компаниудад үүсэх давуу талууд:
• НҮБ-аас баталсан Бизнес ба Хүний эрхийн зарчмуудыг компанидаа хэрхэн нэвтрүүлэх талаар шат дараалсан сургалтад хамрагдах
• Компани дотооддоо бизнес ба хүний эрхийн хянан магадлагаа хэрхэн хийх талаар нөү-хау нэвтрүүлэх
• Олон улсад бизнес хүний эрхийн чиглэлээр тавьж буй шаардлага, стандартын талаар мэдлэг ойлголт нэмэгдэх
• Хүний нөөцийн чадавх сайжирна. • Компанийн үйл ажиллагаа нь байгаль орчин, хүний эрхэд сөрөг нөлөөгүй гэдгийг олон нийтэд мэдээлэн сурталчлах
• Азийн бүсийн түвшинд компанийн сайн туршлагаа сурталчлан таниулах гм.