КАЗАКСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Бүгд Найрамдах Казакстан улсаас Монгол улсад суугаа Элчин Сайд Жалгас Адилбаев, Элчин-Зөвлөх Айдар Абишев нар Монголын ноос ноолуурын холбоотой уулзаж 2 орны текстилийн салбарын одоогийн байдал, хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлуудын талаар ярилцаж санал солилцлоо.
Казакстаны хөнгөн үйлдвэрийн салбарт Монголын талаас хөрөнгө оруулалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, туршлага судлах, 2 орны инженер, техникийн ажилтан солилцооны хөтөлбөр боловсруулан ажиллах, уулзалт, семинаруудыг хийхэр ярилцлаа.
2021 оны 12-р сарын 7-ны 2 орны Төр засгийн төлөөлөл, хувийн хэвшлийг оролцуулсан онлайн хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ