“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД-2021” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА НЭЭЛЭЭ
ХХААХҮЯам, Жижиг дундын газар, Мэргэжлийн холбоод хамтран үндэсний үйлдвэрлэгчийн борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжийг олгохоор 9 сарын 16-23-ны өдрүүдэд тус үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Цар тахлын энэ хүнд үед халдвар хамгаалалтын дэглэмээ чандлан баримталж үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнээ дотоодын худалдан авагчдад хямд үнээр нийлүүлж байгаа уг үзэсгэлэнд ноос ноолуурын салбарын Мете кашмир, Сувд кашмир, О&M, Янмал зэрэг компаниуд оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг 10-20 хувийн хямдралтай үнээр борлуулж байна.