Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

НООЛУУРЫН САЛБАРТ САНХҮҮГИЙН ШИЙДЭЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО.

Монгол Улсын Засгийн газраас “Цар тахлын дараа эдийн засгийг сэргээх” тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж байгаатай холбогдуулан Монголбанкнаас ноолуурын салбарт үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх, зээлийн зөв механизмыг бий болгох зорилгоор Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны газрын захирлууд Монголын ноос ноолуурын холбоо, түүний гишүүн компаниудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт ярилцлага хийлээ.
Уулзалтаар ноос, ноолуурын салбарын эргэлтийн хөрөнгийн зээлийн хугацааг 3 жилээр олгох, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ, НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, түүхий эд бэлтгэлийн үеэр урд хөршөөс орж ирж байгаа мөнгөний урсгалд хяналт тавих зэрэг тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцав.
Цаашид ноолуурын салбарын өртгийн нийлүүлэлтийн сүлжээг олон улсын жишигт нийцүүлэн гаргаж богино болон дунд хугацааны санхүүгийн шийдлийг бий болгохоор Монголбанк, Сангийн яам, арилжааны банк, Монголын ноос ноолуурын холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл орсон ажлын хэсгийг байгуулан ажиллахаар боллоо.