“БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТ БА ХЯНАЛТ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монголын Ноос Ноолуурын Холбоо, АХБ-ны ХАА-н нэмүү өртгийг дэмжих техник, туслалцааны төсөлтэй хамтран үйлдвэрлэлийн шат дамжлага бүр дээр ноос, ноолууран бүтээгдэхүүнийг чанарыг сайжруулах зорилгоор 2021 оны 1 сарын 27-ноос 2 сарын 1-ны өдрүүдэд “Бүтээгдэхүүний чанарын баталгаажилт ба хяналт” сургалтыг Zoom платформ ашиглан хийж байна.
Сургалтын үр дүнд бүтээгдэхүүний чанар болон технологийн түвшинд үүсээд байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, Монголын Хаан Ширхэгт /Mongolian Noble Fibre/ тохирлын тэмдгийн шаардлагад бүтээгдэхүүний чанарыг нийцүүлэн гадаад зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм.
Сургалтыг ШУТИС-ын ҮТС-ын багш профессор Д.Энхтуяа удирдан явуулж байна.
Тус сургалтанд салбарын 14 компанийн 89 чанарын менежерүүд оролцож байгаа юм.