Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

“МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫН MNS 6809:2019, “ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” ТОГТОЛЦООНЫ MNS 6926:2021 СТАНДАРТЫГ ХАНГАСАН КОМПАНИУДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА.

Баталгаажуулалтын албаны техникийн хорооны хурлаар мэргэжлийн шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн Ханбогд Кашмир ХХК, Гоёл Кашмир ХХК, Нэгүн Кашмир ХХК-ийн бүтээгдэхүүн нь Монголын Хаан Ширхэгт нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний MNS 6809:2019 стандартын шаардлага хангаж байгааг баталгаажуулан “Монголын Хаан Ширхэгт” тохирлын гэрчилгээ, байгальд ээлтэй нийгмийн хариуцлагатай тогтвортой үйлдвэрлэл эрхлэгч Гоёл кашмир ХХК, Нэгүн Кашмир ХХК, Дархан Нэхий ХХК-ийн үйл ажиллагаанд MNS 6926:2021 Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээг тус тус олголоо.

Дээрх байгууллагуудад Баталгаажуулалтын албаны хөндлөнгийн хараат бус шинжээч Монгол Улсын зөвлөх инженер С.Рэгзэдмаа, ШУТИС-ийн багш М.Заяа, салбарын технологич инженер А.Алтантуяа, СХЗГ-ын ахлах шинжээч, олон улсын аудитор М.Мөнгөнбаяр, ХҮСХХ-ийн мэргэжилтэн С.Саранцэцэг, Монгол Улсын зөвлөх инженер С.Баяр, МААЭШХ-ийн эрдэмтэн доктор Б.Нарантуяа, МННХ-ны баталгаажуулалтын албаны дарга Ц.Туяа, ХҮСХХ-ийн мэргэжилтэн М.Мөнхбат, баталгаажуулалтын албаны менежер шинжээч Т.Алтантуяа нар үнэлгээ хийж ажиллалаа.

“Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдэг нь тухайн ноос, ноолуураар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь түүхий эд бэлтгэлээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэлх шат дамжлага бүр чанарын хяналтын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, Монголын гарал үүсэлтэй 100 хувь ноолуураар дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэх бөгөөд ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн болон чанарын баталгаа болох юм.

Текстилийн тогтвортой үйлдвэрлэл тогтолцооны стандарт нь зөв засаглалтай, хүнд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, менежментийн зөв тогтолцоог үйлдвэрлэлийнхээ шат дамжлага бүрт бий болгон ажиллаж, бизнесийн үйл ажиллагааны алхам бүртээ тогтвортой үйлдвэрлэлийг бий болгох, байгаль орчин, хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйлдвэрлэлийг явуулж, тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж буйг баталгаажуулж байгаа юм.