Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

МОНГОЛ НООЛУУРЫН ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ НЭЭХЭД ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА

Газар зүйн заалт /GI/-тай ноолууран бүтээгдэхүүнийг бүртгүүлэх, Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болон гадаад арга хэмжээний асуудлаархи ажил хэргийн уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо.

Уулзалтад ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Г.Өлзийсайхан, дэд дарга Д.Золзаяа, зөвлөх В.Энхболд болон Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцов.

Уулзалтын үеэр Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Монгол ноолуурын онцлог шинж чанар, ондоошил, ялгарлыг бий болгох зорилготой Газар зүйн заалт, барааны тэмдгийн бичиг баримтыг боловсруулан дотоодын Оюуны өмчийн газарт бүртгүүлж буй асуудлаар мэдээлэл хийж цаашид хийх ажлын талаар харилцан санал солилцлоо.

Мөн Европын холбоонд Газар зүйн заалт /GI/-ыг бүртгүүлэхэд хамтран ажиллах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлалд ноолуурын салбар онцгойлон оролцох, ЭСЯ-даар дамжуулан экспортын шинэ бүтээгдэхүүний гарц нээх, БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийг бий болгох ажлын хүрээнд ГХЯ, ХХААХҮЯ-тай Гарал үүслийн дүрмийн ажлын хэсэгт орж ажиллах, экспортод гаргаж байгаа ноос ноолууран бүтээгдэхүүний гарал үүсэл, нэр төрөл, үйлдвэрлэлт, чанар, стандартын баталгаажуулалтын талаар гаалийн байцаагч нарт сургалт явуулах зэрэг олон асуудлыг хөндөж ярилцав.