Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

“ЦАГААН АЛТ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Их хурлын “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих тухай” 63 дугаар тогтоол батлагдан 2025-2028 онд хэрэгжих юм.

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ХХААХҮЯамны сайд Ж.Энхбаяр болон Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитрон банк, Хас банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банк, М банк, Ариг банк зэрэг арилжааны 10 банкны удирдлагууд “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай болон мэргэжлийн холбоод, ноос ноолуур, арьс ширний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн болох ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийн нөөцийг дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар экспортын орлогыг нэмэгдүүлэхэд 2025 онд 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан бөгөөд эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбумыг олгохоор болоод байна.