Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЗЭСГЭЛЭН, АЛТАН НАМАР-2024 АРГА ХЭМЖЭЭ ДАРХАН УУЛ АЙМАГТ БОЛЛОО

Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж буй “Алтан намар 2024” ургацын баярт оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт шилжин ирж үйл ажиллагаа явуулж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай болон ноолуурын томоохон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцлаа.
Тус арга хэмжээний үеэр олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх зорилготой Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлэж байгаатай холбоотойгоор ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь” ХХК, “Ханбогд” кашмер, “Эвсэг” кашмер зэрэг үндэсний компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж, шинэ коллекцийн загварын үзүүлбэрийг үзүүллээ.
Түүнчлэн, Монголын ноос ноолуурын холбооны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Могол Ноос ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат, Монголын Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга С.Даваажав нар хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, Цагаан Алт хөдөлгөөн хэрэгжсэнээр хүрэх үр дүнгийн талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.