ИТАЛИ УЛСЫН BUSI GIOVANNI КОМПАНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ТЕКСТИЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВД АЖИЛЛАЖ БАЙНА.
Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Текстилийн Технологийн Төвд Бүгд Найрамдах Итали улсын оймсны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Busi Giovanni компаний текстилийн инженер Сергио Турати болон Олон Улсын Аж Үйлдвэрийн болон Эдийн Засгийн Хөгжлийн Политехник /PISIE/ төрийн бус байгууллагын төслийн менежер Наташа Палаззо нар 2024 оны 8-р сарын 26-ны өдрөөс 8-р сарын 30-ны өдрийн хооронд сургалт хийж байна.
Тус сургалтаар текстилийн технологийн төвийн оймсны машин дээр инженер, техникийн ажилчдад хэрхэн машиныг бүрэн дүүрэн ашиглах, программчлалыг удирдах, оймсны загварыг хэрхэн өөрчлөх зэрэг мэдээллүүдийг олгож, дахин боловсруулан ээрмэл утсаар туршилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэх практик сургалтыг орж, Италийн дэвшилтэт техник технологийг нутагшуулахаар ажиллаж байна.
Түүнчлэн ноос ноолуурын холбооны дэргэдэх Монгол-Италийн текстилийн технологийн төвд үйлдвэрүүдийн үлдэц ноолуурыг дахин боловсруулж ончруулсан болон 12/1, 26/2 номерийн утас сүлжмэл нэхмэлийн ээрмэл утсаар орчин үеийн загварын чиг хандлагыг тусгаж байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, дизайны шинэ шийдлийг бүхий дахин давтагдашгүй өвөрмөц бүтээлийг гаргахаар үйлдвэрүүдийн дизайнер, их дээд сургуулийн дизайны багш, оюутнаас бүрдсэн 6 баг ажиллаж хийсэн бүтээлээ 11-р сард болох Дизайн вирталити буюу загварын шоунд оролцохоор төлөвлөж байна.