Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ЭВТ ТҮМЭН ХХК, ҮЛЭМЖ КАШМИР ХХК, НОБЕЛМИР ХХК-ДАД ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ

Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албаны техникийн хорооны 2024 оны 7-р сарын 29-ний өдрийн хурлаар мэргэжлийн шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн Эвт Түмэн ХХК, Үлэмж Кашимер ХХК, Нобелмир ХХК-дад MNS 3683:2015 Ямааны хялгасыг ялгасан ноолуур. MNS 6741:2019 Ямаа, тэмээ, сарлагийн угаасан ноолуур, ноос, хөөвөр. Техникийн шаардлага хангаж байгааг баталгаажуулан Тохирлын гэрчилгээг олгохоор боллоо. Дээрх компаниудад хөндлөнгийн шинжээч С.Баяр, Л.Ганбат нар шударга байдлын мэдэгдлийн дагуу ажиллалаа.

“Үлэмж Кашимер ХХК нь байгальд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэлийн орчинг бүрдүүлэн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн салбарын үйлдвэрүүдтэй кластераар ажиллахаас гадна угааж, самнасан ноолуурыг БНХАУ, ОХУ, Итали зэрэг улсад эскпортолж байна.

Эвт Түмэн ХХК нь 2007 оноос Хэнтий аймагт ноос ноолуур угаах үйлдвэрлэлийг байгуулан ажиллаж байна. Чанар стандартын шаардлага хангасан түүхий эдийн агуулах, орчин үеийн дэвшилтэт техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн, угаасан ноос, ноолуурыг Хятад улсруу экспортолж байгаа орон нутгийн жижиг дунд үйлдвэрийн төлөөлөгч юм.

Нобелмир ХХК нь 2023 онд ноос ноолуурын самнах үйлдвэрлэлийг шинээр ашиглалтанд оруулж тогтвортой үйлдвэрлэлийн хүрээнд хог хаягдлын менежмент, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг нягт баримтлан ажилладаг бөгөөд жилдээ 215тн самнасан ноолуур үйлдвэрлэх хүчин чадалтай.