ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ ХХК, ЭМ ЖИ КАШМИР ГРУПП ХХК, ГОВЬ АЙГАР ХХК-ДАД ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ.
Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албаны техникийн хорооны 2024 оны 7-р сарын 29-ний өдрийн хурлаар мэргэжлийн шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн Хатант Интернэшнл ХХК, Эм Жи Кашмир Групп ХХК, Говь Айгар ХХК-дад MNS 3683:2015 Ямааны хялгасыг ялгасан ноолуур. MNS5307:2003 Нэхмэл,сүлжмэл эдлэлийн Техникийн шаардлага стандартуудыг хангаж байгааг баталгаажуулан Тохирлын гэрчилгээг олгохоор боллоо. Дээрх компаниудад хөндлөнгийн шинжээч Л.Одгэрэл, Б.Нарантуяа нар шударга байдлын мэдэгдлийн дагуу ажилласан.
Хатант Интернэшнл ХХК нь 2002 оноос ноос ноолууран анхан шатны боловсруулах үйлдвэрийг байгуулан 100 гаруй хүнийг ажлын байраар ханган тогтвортой үйл ажиллагаагаа эрхэлж жилдээ 600тн самнасан ноолуур боловсруулан үүнийхээ 80 гаруй хувийг Италид экспортолдог.
Эм Жи Кашмир Групп ХХК нь 2007 онд байгуулагдан нийт бүтээгдэхүүнийхээ 40 хувийг Австри, Солонгос, Швейцар зэрэг орнуудад экспортонд гаргадаг, ажлын байраа тогтвортой хадгалан үйл ажиллагаагаа явуулж байгаа сүлжмэлийн үйлдвэр юм.
Говь Айгар ХХК нь 2007 онд ноос ноолуур самнах үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулж самнасан ноолуураа Нэгүн кашмирт нийлүүлж кластераар ажилладаг. Тус компанийн үйлдвэрлэлийн техник технологийн үйл ажиллагаа тогтворжсон ажилтнуудын нийгмийн хангамж ажлын нөхцөлд онцгой анхаарч ажилладаг, инженерийн дэд бүтцийг бие даан шийдвэрлэсэн.