Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

СОЛОНГОСЫН ЗАСГИЙН ГАЗРААС МОНГОЛЫН ТЕКСТИЛИЙН САЛБАРЫГ ДЭМЖИНЭ.

2024 оны 6 сарын 21-ний өдөр Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, зөвлөх Г.Ёндонсамбуу, Солонгос улсын Нэхмэлийн өндөр технологийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ерөнхийлөгч Cheol whan moon, гадаад харилцааны дарга Younghwan park, Солонгос улсын нэхмэлийн хөгжлийн хүрээлэн ерөнхийлөгч Yo seung ho, гадаад харилцааны хэлтсийн дарга Ik sung choi болон ШУТИС-ын ҮТС-ийн ХҮТИС-ын эрхлэгч М. Баяр, НБТ-ийн эрхлэгч Д. Ариунболор нар Монгол Солонгосын текстилийн салбарын хамтын ажиллагааны талаарх уулзалтыг хийлээ.
Монголын текстилийн үйлдвэрлэлийг дэмжихэд Солонгосын талтай хамтран ажиллаж текстилийн салбарт хамтын ажиллагааны платформыг бий болгох, энэхүү ажлын хүрээнд гадаад зах зээлээ тэлэх, үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний загвар, дизайн хөгжүүлэлт, салбарт хүний нөөцийг чадавхижуулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Монголын ноос ноолуурын холбооноос тойрог эдийн засаг, ухаалаг хэрэглээг дэмжих, тогтвортой дизайныг бий болгохоор хийж байгаа ажлуудаа танилцууллаа.