УР ЧАДВАРЫН СОРИЛ ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА.
2024 оны 05 сарын 1-нээс 30-ны хооронд Монголын ноос ноолуурын холбооны баталгаажуулалтын албанаас “MNS ISO/IEC 17025:2018 стандарт”-ын дагуу самнасан ноолуурын сорилт шинжилгээний чанар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах Ур чадварын сорилтыг үнэлэх хөтөлбөрийг зохион байгууллаа.
Салбарын анхны ур чадварын сорилын хөтөлбөрт Гаалийн төв лаборатори, Говь, Кашмир Холдинг, Ханбогд Кашмир, Сор Кашмир, Буян Кашмир, Блю Скай Кашмир, Өгөөж Шим, Мон Итали Кашмир, Цагаан Ямаат, Гоёл Кашмир зэрэг 11 аж ахуй нэгж, байгууллага өөрсдийн байгууллагын батлагдсан шинжилгээний аргазүйгээр ур чадварын сорилд амжилттай оролцлоо.
Ноос ноолуурын холбооноос хүсэлт тавьсаны дагуу Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн ур чадварын сорил хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Отгонбаяр лаборатори хоорондын харьцуулалт ур чадварын сорилын шинжилгээний үр дүнг гүйцэтгэж шинжилгээний баталгаажуулалт, харьцуулалтыг оролцогчдод танилцуулж, лабораториудын үйл ажиллагааны аргазүйн чанарыг баталгаажуулах, алдаа дутагдалыг үнэлэх, үр дүн бүрийн стандарт хазайлт хэмжлийн эргэлзээг арилгахад хэрхэн ажиллах талаар сонирхолтой сургалтыг хийлээ.
Ур чадварын сорилыг хийснээр дотоод хяналтын лабораторитой компаниуд MNS ISO/IEC 17025:2018 стандартын итгэмжлэлийг авах, итгэмжлэгдсэн лабораториудыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх дараа дараагийн ажлуудад чухал алхам болж цаашид ажиллагсадын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ, дотоод гадаадын тур аялалыг зохион байгуулах, түүнчлэн дараагийн ур чадварын сорилыг олон улсын эталон дээжийг ашиглан илүү олон оролцогчтойгоор өргөн хүрээнд тогтмол хийхэд санал нэгдлээ.