ӨРНӨХ ГОЛОМТ ХХК, ЖИН КОРОНА ХХК-ДАД ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ.
Монголын Ноос Ноолуурын Холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албаны техникийн хорооны 2024 оны 05-р сарын 22-ны өдрийн хурлаар мэргэжлийн шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн Жин Корона ХХК, Өрнөх Голомт ХХК-дад MNS 3683:2015 Ямааны хялгасыг ялгасан ноолуур. Техникийн шаардлага хангаж байгааг баталгаажуулан Тохирлын гэрчилгээг олгохоор боллоо. Дээрх компаниудад хөндлөнгийн шинжээч С.Баяр, Л.Ганбат нар шударга байдлын мэдэгдлийн дагуу ажиллалаа.
Жин Корона ХХК нь 2006 оноос ноос, ноолуур угаах, самнах анхан шатны боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой явуулж жилдээ 1000тн ноос ноолуур угаах хүчин чадалтай. Тус компани нь 60 гаруй үндсэн ажилтантай, ажлын байр, ажиллах орчин нөхцлийг сайн бүрдүүлсэн,үйлдвэрийн технологи үйл ажиллагаа тогтворжсон. Бага оврын ус цэвэрлэх байгууламжтай туршлагатай мэргэжлийн ажилтнуудтай, бүтээгдэхүүний чанар хяналтын журмыг сайн мөрдөж ажилладаг.
Өрнөх Голомт ХХК нь 2013 оноос ноос ноолууран угаах,самнах үйлдвэрийг байгуулан тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа анхан шатны үйлдвэрлэгч юм. Жилдээ 600тн ноолуур самнах хүчин чадалтай, нийт үйлдвэрлэлийн 90 хувийг Хятад болон Италид экспортолдог. Тус компани нь дулаан, халаалтаа самрын ясыг түлш болгон ашиглаж эко аргаар шийдсэнээрээ онцлогтой байлаа.