Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ХАКАТОН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монголын ноос ноолуурын холбооноос ивээн тэтгэж зохион байгуулсан дизайны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын суралцагч оюутнууд, ноос ноолуурын үйлдвэрүүдийн дизайнерууд хамтран холимог баг бүрдүүлж ур чадвар, уран бүтээлийн туршлага солилцох Хакатон тэмцээн амжилттай өндөрлөж шилдгүүдээ тодрууллаа.
Үйлдвэрүүдийн дизайнер, их дээд сургуулийн дизайны багш, оюутнаас бүрдсэн 8 хүнтэй баг тус бүр дахин боловсруулсан recashmere ноолууран нэхээсгүй материал, ончруулсан болон сүлжмэл нэхмэлийн ээрмэл утсаар орчин үеийн загварын чиг хандлагыг тусгаж байгальд ээлтэй, хүнд хэрэгцээтэй, эдийн засагт хэмнэлттэй, монгол уламжлал, өв соёл, онцлогийг шингээсэн дизайны шинэ шийдлийг бий болгож олон төрлийн үнэ цэнийг нэг дор авах, дахин давтагдашгүй ялгарлыг бий болгох өвөрмөц бүтээлийг урлан, өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгч, худалдан авагчдад хүргэх сонирхолтой илтгэлээр дамжуулан маркетинг сурталчилгааг хийж танилцуулсан юм.
Хакатон тэмцээнд оролцогч багууд хийсэн бүтээлээрээ ирэх 10-р сард болох Дизайн вирталити буюу загварын шоунд оролцох юм.
Хакатон тэмцээний шилдгээр:
– I байр “Зүүд манагч” бүтээл /Ментор: Баялаг-Өлзий ХХК-ийн дизайнер Б.Номин-Эрдэнэ, ҮТС-ын дизайны багш Т.Баярмаа/
– II байр “Dune” бүтээл /Ментор: Сор кашмир ХХК-ийн дизайнер П.Байгальмаа, ШУТИС-ын ҮТС-ын багш Н.Оргилболд/
– III байр “The beauty of waste” бүтээл /Ментор: Говь Эрдэнэ Кашмир ХХК-ийн дизайнер Б.Болор-Эрдэнэ, СУИС-ын дизайны багш Ц.Төгс-Уран/ нар тус тус тодорлоо.