Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

“ӨӨРЧЛӨЛТИЙН ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧИД: ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨХ ЗАЛУУС БА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-өөс хэрэгжүүлж буй хүн болон байгаль орчинд ээлтэй хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх зорилготой Бизнес дэх хүний эрх төслийн дараагийн шат болох залуус, хэвлэл мэдээлэл рүү чиглэсэн “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төсөл хэрэгжинэ.

Энэхүү төслийн эхний шатыг Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо зэрэг мэргэжлийн холбоод 2025 оны 9-р сар хүртэл хэрэгжүүлж хүний эрхийн сургалт, семинарууд болон хүний эрхийн бодлоготой холбоотой зөвлөх үйлчилгээг компаниудад өгөх юм.