Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙГООР МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД, КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан Алт” хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Их Хурлын “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих тухай” 63 дугаар тогтоол 2024 онд батлагдсан.

Энэхүү хөдөлгөөний хэрэгжилттэй холбоотойгоор 2025 оны 1 сарын 9-нд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Т.Даваадалай нар мэргэжлийн холбоодтой уулзалтыг хийлээ.

Уулзалтанд Кашмир Холдинг ХХК-ийн зөвлөх Д.Бадарч, Ханбогд Кашмир ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг, Буян Кашмир ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан, Өгөөж Шим ХХК-ийн захирал Ц.Нямжав нар оролцож, ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг салбарын өнөөгийн байдал, 2023, 2024 оны зээлийн үр дүнгийн хэрэгжилт, цаашид хийх ажлуудын талаар илтгэл тавьж, “Цагаан Алт” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулга илтгэлийг тавьлаа.

Цагаан Алт хөдөлгөөнийг хэрэгжүүлсэнээр уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн болох ноос ноолуур, арьс ширэн түүхий эдийн нөөцийг дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнйи үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар экпсортын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

2025 онд 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан бөгөөд эргэлтийн хөрөнгөд 300.0 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбум төгрөг, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийн Засгийн Газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг тусгагдаад байна.