Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ХАНБОГД КАШМИР КОМПАНИЙН АЖИЛТНУУДАД ЧАДАМЖИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

2024 оны 8 сарын 30-наас 9 сарын 11 хооронд Монголын ноос ноолуурын холбооны сургалтын төвөөс Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд мэргэжилтэй ажилтнуудын мэргэшлийн түвшинг тогтоох үнэлгээг Ханбогд кашемер ХХК-ийн сүлжмэлийн үйлдвэрлэлийн технологийн ажилтнуудад мэргэшүүлэх сургалт, ур чадварын үнэлгээг амжилттай зохион байгууллаа.
Хөндлөнгийн үнэлгээг Монголын ноос ноолуурын холбоо Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын үнэлгээ, баталгаажуулалт хариуцсан арга зүйч Д.Наранбилэг, Э.Чулуунчимэг, Ж.Мөнхзул, Монгол Солонгосын политехникийн сүлжмэлийн технологич инженер Ч.Цолмон, А.Ганчимэг, хөнгөн үйлдвэрлэлийн технологич инженер А.Алтантуяа нартай хамтран хийлээ.
Чадамжинд суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу Ханбогд Кашмир ХХК-ийн сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчдод өөрийн болон оношлох үнэлгээг хийж, тухайн мэргэжилтэй ажилтны ахисан түвшинд эзэмших чадамжийн ур чадварыг тодорхойлж, мэдлэгийн дахин сэргээх онолын мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, чадамжийн мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээг баталгаажуулав.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Ханбогд Кашмир ХХК нь мэргэшсэн ажилтнуудаа мэргэжлийн үнэмлэхтэй болгон ажлын байрны сэтгэл ханамж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх чухал алхамыг хийж, цаашид анхан шатны болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шат дамжлагын ажилтнуудын мэргэжлийн түвшинг үнэлэх, үе шаттайгаар бичиг баримтжуулах ажлыг тогтмол хийхэд анхаарч байна.