Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ТЕКСТИЛИЙН САЛБАРТ НОГООН ЗЭЭЛ ОЛГОХОД ХААН БАНКТАЙ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛАН ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

2025 оны 2 сарын 12-нд Хаан банкны зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, ногоон банкны газрын ахлах шинжээч, мэргэжилтнүүд ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, баталгаажуулалтын албаны зөвлөх, СХЗГ-ын ахлах шинжээч, олон улсын аудитор М.Мөнгөнбаяр нар хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалтыг хийлээ.

Уулзалтын үеэр ногоон үйлдвэрлэлд олгох ногоон зээл, ногоон санхүүжилттэй холбоотойгоор Монголын Хаан Ширхэгт бүтээгдэхүүний чанарын стандарт MNS 6809:2019, Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн тогтолцооны MNS 6926:2021 стандартууд, шалгуур үзүүлэлт, баталгаажуулалтын схемийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийж мэдээлэл өглөө.

Хаан банкны зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газраас салбарын үйлдвэрлэгчдэд Ногоон таксономи,тогтвортой хөдөө аж ахуйн маркетингийн ажлуудыг хийхээр төлөвлөж байгааг дурьдлаа.

Түүнчлэн Цагаан Алт төслийн хүрээнд ногоон зээл авч байгаа компаниудад дээрх шалгууруудыг тавьж баталгаажуулахад ноос ноолуурын холбоотой Санамж бичиг байгуулан ажиллах боллоо.