Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ТАРИФЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН АСУУДЛААР АНХАН ШАТНЫ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ТАНИЛЦУУЛГА УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024 оны 10 сарын 30-ны өдөр Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтаны үйлдвэрчний эвлэлийн холбоо, тарифын хэлэлцээрийн зөвлөхүүд ноос ноолуурын салбарт цалин хөлсний нэгдсэн системийг бий болгох тарифын хэлэлцээр байгуулах ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг таниулахаар анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийн удирдлага, хүний нөөцийн ажилтнуудтай санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтанд Туяа Кашмир, Мон Итали, Нъю Спейс, Натурал Файбер, Спарк Кашмир, Инэл кашмир зэрэг угаах, самнах анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцож мэргэшлийн ур чадвар, бүтээмжтэй уялдсан цалин хөлсний нэгдсэн тогтолцоотой болох, ажлын байрны тогтвортой байдлыг хангах тарифын хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлэн ажлын хэсгээс боловсруулсан бичиг баримттай танилцан өөрсдийн саналаа бичгээр холбоонд ирүүлэхээр боллоо. Түүнчлэн дараагийн шатны уулзалтыг сүлжмэлийн буюу цогцолбор үйлдвэрүүдтэй хийхээр төлөвлөн ажиллаж байна.