Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ОРХОН АЙМАГТ ЧАДАМЖИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

2024 оны 9 сарын 20-21-нд Монголын ноос ноолуурын холбооноос Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Монгол Солонгосын политехникийн коллежийн багш, үнэлгээний ажилтнууд хамтран Эрдэнэт Кашмир, Натурал Альфа компаниудын сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчдод ур чадварын үнэлгээг хийлээ.
Үнэлгээ баталгаажуулалтын баг сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн IV-V түвшний чадамж эзэмшсэн ажилчдын мэдлэг, ур чадварыг үнэлэх, хөндлөнгийн үнэлгээг орон нутагт дээрх хоёр компанийн үйлдвэр дээр амжилттай зохион байгууллаа.
Орон нутгийн үйлдвэрүүдийн удирдлагууд нь мэргэшсэн ажилчиддаа мэргэжлийн үнэмлэхтэй болгох, ажилтнуудынхаа ажлын байрны сэтгэл ханамж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд нийгмийн хариуцлагын хүрээнд ихэд анхаарч цаашид бусад мэргэшсэн ажилчиддаа ур чадварын үнэлгээг үе шаттайгаар хийлгэх, түвшнийг нь тогтоолгон бичиг баримтжуулан ажиллахаа илэрхийллээ.