
ОЛОН УЛСЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ /ITDM/ ТӨСЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
Монголын ноос ноолуурын холбооны удирдлагууд Монгол Улс дахь Олон улсын худалдааг дэмжих төсөл /ITDM/-ын төслийн зохицуулагч Стефан Мозер, хувийн хэвшлийн хөгжил хариуцсан үндсэн зөвлөх Карл Круг нартай уулзалт хийлээ.
2025 оны 2-р сарын 25-наас 3-р сарын 2-нд зохион байгуулагдах Мilan Fashion Week арга хэмжээнд Монгол Улс дахь Олон улсын худалдааг дэмжих төсөл /ITDM/ санхүүжилтын дэмжлэг өгч байгаа бөгөөд тус арга хэмжээнд оролцох асуудлаар ярилцаж, олон улсын шаардлагад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бус салбарын экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, монгол ноолуурын экспортыг дэмжиж төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцов.