Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

МОНГОЛ ТЭМЭЭ-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НҮБ-аас 2024 оныг Олон улсын Тэмээн овогтын жил болгон зарласантай холбоотойгоор 11-р сарын 15-ны өдөр Монгол тэмээ-Тогтвортой хөгжлийн бодлого зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа.

Тус уулзалт нь салбарын бүтээмж, ашигт ажиллагаа, уян хатан байдлыг сайжруулах чиглэлд тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлох, шинэлэг арга барил, мэдлэг туршлагаа хуваалцах талбар болохын зэрэгцээ оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгсэн бөгөөд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, ХХААХҮЯ, Олон улсын байгууллага, судалгаа шинжилгээ, хувийн хэвшил, ТББ, болон тэмээчдийн нийт 100 орчим төлөөлөл оролцсон юм.

Монголын ноос ноолуурын холбооноос Тэмээний ноосон бүтээгдэхүүний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавьж оролцогчидтой санал солилцлоо. Энэхүү уулзалтаас тэмээний ашиг шим нь хэрхэн тогтвортой хөгжлийг хангахад чухал нөлөөтэйг онцолж буй зөвлөмж гаргаж ботго торомны ноосоор дагнаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг бий болгон гадаад зах зээлд сурталчилах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.