МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН КОМПАНИУДЫН БАЯРЫН ХУРАЛ, ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН БОЛЛОО.
2024 он бол уул уурхайн бус экспортын салбар болох ноолуурын салбарын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан Алт” хөдөлгөөнийг санаачилж, үндэсний үйлдвэрүүдийг дэмжсэн, Монгол Улсад анх удаа хувийн хэвшил ноолуурын салбарын тарифт цалингийн хамтын хэлэлцээр баталсан, экспортоо 28 хувиар өсгөсөн зэрэг амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.
Монголын ноос ноолуурын холбооноос гишүүн компаниудын нэгдсэн шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж 2024 оны ажлын үр дүнгээ тайлагнан, ирэх оныхоо зорилтоо дэвшүүллээ. Шинэ жилийн цэнгүүний үеэр салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан холбооны үйл ажиллагааг дэмжиж манлайлан ажилладаг нийгмийн хариуцлагатай, тогтвортой үйлдвэрлэгч Ханбогд Кашмир ХХК-ийн захирал Ч. Ганцэцэг, Кашмир Холдинг ХХК-ийн тэргүүн дэд захирал Н.Баярбат, Сноу Филдс ХХК-ийн захирал Ц.Ган-Өлзий нарыг ОНЫ ОНЦЛОХ ХҮН -ээр тодруулсан юм. Түүнчлэн оны азтануудаа шалгаруулж нэгэн сайхан үдшийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.