Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

МИЛАНЫ ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГТ МОНГОЛ УЛС АНХ УДАА ОРОЛЦОНО

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин, тус яамны гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Цэнгүүн, Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пикарретта Жиованна, Бүгд Найрамдах Итали Улсын Загварын Танхимын Ерөнхийлөгч Карло Капасса, Миланы загварын долоо хоногийг зохион байгуулагчид, Монголын ноос ноолуурын холбооны төлөөлөл оролцсон онлайн уулзалт өнөөдөр болж Миланы загварын долоо хоногийн зохион байгуулалтын асуудлаар ярилцав.

Уулзалтын үеэр Монгол Улсын экспортын гол түүхий эд болох ноолуурыг дэлхийд таниулахад нэг алхам ойртож, Монгол улсын текстилийн салбарын хөгжлийг дэлхийд гаргах том түлхэц болж, урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байгаа гэдгийг сайд Ч.Номин дурдаад энэхүү зохион байгуулалтын зардлын 80 хувийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас гаргах болсныг мэдэгдлээ.
Монгол Улс загварын салбар, тэр дундаа текстилийн загварын гол салбарыг дэмжиж энэхүү арга хэмжээнд оролцуулж байгаад талархаж буйгаа Италийн Загварын Танхимын Ерөнхийлөгч Карло Капасса онцлов.

Цаашид хоёр тал Монголоос оролцох хүсэлтээ илэрхийлсэн компаниудыг байгальд ээлтэй, хүний эрхийг дээдэлсэн, нийгмийн хариуцлагатай, тогтвортой үйлдвэрлэл явуулдаг эсэх, эргэлтийн хөрөнгө, жилийн борлуулалтын болон экспортын орлого, бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ, экспортлож байгаа улс орнууд, Монголын Хаан Ширхэгт бүтээгдэхүүний чанарын гэрчлэх тэмдэг, Тогтвортой Текстилийн үйлдвэрлэл тогтолцооны стандарт эзэмшигч эсэх зэрэг шалгууруудыг үндэслэн сонгон шалгаруулалт хийж оролцуулах юм байна.