Preloader

Хаяг:

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 15-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, АРИГ ГАЛ ХК-ИЙН БАЙР

Утасны дугаар:

+(976) 11-342950

И-мэйл хаяг

info@mongoltextile.mn

ИТАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккаррета 2-р сарын 23-наас 3-р сарын 3-ны хооронд зохиогдох “Миланы загварын долоо хоног”-т Монгол Улсаас анх удаа таван компанийн бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байгаатай холбогдуулан ноолуурын салбарын төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтад Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Буян Кашмер ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан нар оролцож “Миланы загварын долоо хоног”-ийн үеэр Италийн хөрөнгө оруулалтын SACE агентлаг, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн ACIMIT холбоо, Италийн Хөгжлийн банк болон ноолуур худалдан авагч, үйлдвэрлэгч томоохон брэндүүд, салбарын төлөөллийн уулзалтуудыг Италид зохион байгуулж салбарт хөрөнгө оруулалт татах, таатай нөхцөлөөр тоног төхөөрөмж худалдан авах боломж, гарц шийдлийн талаар яриа, хэлэлцээ хийхэд Элчин сайдын зүгээс анхаарал тавьж ажиллахыг хүслээ.