ИТАЛИЙН NUOVA COSMATEX КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНД ЗОЧИЛЛОО
Самнах болон ээрэх машины NUOVA COSMATEX компанийн экспортын хэлтэсийн завсар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Валериа Монтелеоне Монголын ноос ноолуурын холбоонд дэргэдэх Италийн хөрөнгө оруулалттай Текстилийн технологийн төв, баталгаажуулалтын албаны үйл ажиллагаатай танилцав.
Тус компани нь Говь, Кашмир Холдинг, Ханбогд Кашмир ХХК зэрэг Монголын томоохон үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг бөгөөд Монголын ноолуурын үйлдвэрүүдэд сургалт, зөвлөх үйлчилгээ, өндөр техник, технологийн туршлага, арга зүйг судлах ажлуудыг холбоогоор дамжуулан хийхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.