ДИЗАЙНЕРУУДЫГ УРАМШУУЛЖ ШАГНАВ
Монголын ноос ноолуурын холбоо нь дахин боловсруулсан, байгальд ээлтэй, тогтвортой бөгөөд инновацилаг бүтээгдэхүүн зохион бүтээх, орчин үеийн чиг хандлагыг тусгасан дизайнерын бүтээл танилцуулах Хакатон наадам болон Дизайн Виталити олон улсын бүтээлч наадмыг ивээн тэтгэж, ШУТИС-ын ҮТС-тай хамтран зохион байгуулсан билээ.
Дизайн Виталити олон улсын бүтээлч наадамд шагналт байранд шалгараагүй хэдий ч энэ хугацаанд идэвхи зүтгэл гарган ажиллаж- дахин боловсруулсан тэмээний ноосны аялалын сет бүтээсэн Кашмир Холдинг ХХК, дахин боловсруулсан ноолуураар оффис болон машины суудлын олбог, хос дэр, машины рульны бүрээс мөн WG сүлжих машин дээр шинэ сүлжээстэй платье, юбка бүтээсэн Ханбогд Кашмир ХХК, ончруулсан ноолууран майк, малгай болон хүүхдийн хувцас бүтээсэн Говь-Эрдэнэ ХХК-ын дизайнеруудыг урамшуулж мөнгөн шагналаар шагнав.
Монголын ноос ноолуурын холбооноос салбарын дизайнеруудын бүтээлч хандлага, чөлөөт сэтгэлгээ, уран сэтгэмжийг нь хөгжүүлэх зорилгоор ойрын хугацаанд дотоод, гадаад зах зээлд хийх ажлуудаа танилцуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд холбооноос дэмжин ажиллахаа илэрхийллээ.